Японд Өвөр Монголын өдрийг зохион байгууллаа
Японы Осака хотод болж буй үзэсгэлэнгийн үеэр Хятадын павильонд Өвөр Монголын өдрийг “Ногоон хөгжил, эрүүл амьдрал” сэдвийн дор зохион байгууллаа. Тухайн өдөр буюу энэ сарын 9-нд Өвөр Монголын онцлогтой нэрийн бүтээлүүдийг дэлгэсэнд ноос, ноолууран болон дижитал технологийн инновацын бүтээгдэхүүн багтжээ. Мөн үеэр дээлийн товч буюу сампин зангидах, хаш чулуун дээр бичил сийлбэр хийх, арьсаар бүтээл урлах зэрэг соёлын биет бус өвийг зураг, бичлэгээр дамжуулан үзүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







